ХУВЬ ХЭРЭГЛЭГЧИЙН БҮРТГЭЛ

Бүртгэл

Үйлчилгээний нөхцөл

Timely-д тавтай морил!

“Текстрим” ХХК-ийн эзэмшил Timely бөгөөд Timely-ийн үйл ажиллагааг “Текстрим” ХХК хариуцна..

Үйлчилгээний нөхцөлд дараах зүйлс багтана:

Timely вэб програм (SaaS)

  • timely.mn

Timely аппликейшн болон вэбсайтад бүртгүүлж, ашигласнаар та эдгээр нөхцөл болон Timely Нууцлалын бодлогыг дагаж мөрдөхийг зөвшөөрч байна гэж үзнэ. Хэрэв та эдгээр бүх нөхцөлийг хүлээн зөвшөөрөхгүй бол уг аппликейшн буюу үйлчилгээг ашиглахгүй байж болно. Энэхүү үйлчилгээний нөхцөлд "бид", "бидний", "манай" болон “Timely” нь Timely-ийг илтгэнэ, "та" болон "таны" нь Timely хэрэглэгч буюу таныг илтгэнэ.

Дараах нөхцөлүүд Timely-ийн санал болгож буй вэбсайт, програм, үйлчилгээнд хамаарна. Үүнд гар утас, таблет хувилбарууд болон бусад төхөөрөмжөөр дамжуулан ашиглах боломжтой Timely-ийн бусад хувилбарууд - компьютер, гар утас, таблет, сошиал медиа багтана.

“Timely” АППЛИКЕЙШН, ВЭБСАЙТААС АЛИВАА БҮТЭЭГДЭХҮҮН, МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭГ ТАТАХ, АШИГЛАХ, АВАХЫН ӨМНӨ ЭДГЭЭР ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛТЭЙ САЙТАР ТАНИЛЦАНА УУ.


НӨХЦӨЛИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ

Энэхүү гэрээ нь таны Timely-ийн үйлчилгээг ашиглахтай холбоотой хууль ёсны, хүчинтэй нөхцөлүүдийг тодорхойлсон. Энэхүү аппликейшн болон вэбсайтад бүртгүүлж, ашигласнаар та энэхүү гэрээг дагаж мөрдөхийг зөвшөөрч байна гэж үзнэ. Хэрэв та энэхүү гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрөхгүй бол аппликейшнийг татаж авахгүй, хэрэглэхгүй байх эсвэл үйлчилгээгээ шууд ашиглахаа болих хэрэгтэй.

Бид энэ гэрээг үе үе өөрчилж болох бөгөөд энэхүү өөрчлөлт нь Timely дээр нийтлэгдсэнээс хойш хүчин төгөлдөр болно. Гэрээнд өөрчлөлт оруулсны дараа Timely-ийн үргэлжилсэн ашиглалт нь энэхүү үйлчилгээний нөхцөлд орсон өөрчлөлтийн хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ; Тиймээс та энэхүү гэрээг тогтмол хянаж байх нь чухал юм.

Таны оруулсан бүртгэлийн мэдээлэл алдаагүй, үнэн зөв гэдгийг мөн таны тус платформын ашиглалт холбогдох хууль тогтоомж, дүрмийг зөрчөөгүйг та баталгаажуулж, мэдээллийнхээ төлөөлөл болно. Компани нь өөрийн үзэмжээр аливаа байгууллагад үйлчилгээг санал болгохоос татгалзаж, зохих шалгуурыг хэдийд ч өөрчлөх эрхтэй. Хуулиар хориглосон тохиолдолд энэ заалт хүчингүй болох бөгөөд ийм шүүх эрх мэдэл хэрэгжих бүс, харъя газарт үйлчилгээ, платформд хандах эрх хүчингүй болно.


ШААРДЛАГА

Та Timelyтай гэрээ байгуулснаар мөн эдгээр нөхцөл болон орон нутгийн, улсын, үндэсний болон олон улсын хууль тогтоомж, дүрэм, журмын дагуу Timely-ийн санал болгож буй үйлчилгээг ашиглах эрх үүснэ.

Энэ вэбсайт болон програмыг 13-аас доош насны хүүхдэд ашиглахыг хориглох бөгөөд түүнээс дээш насны хүүхдүүд манай платформ болон үйлчилгээг ашиглахад хяналт тавьж, зохих зааварчилгааг өгөх ёстой. Аливаа контент болон/эсвэл үйлчилгээ нь хүүхдэд тохирох эсэхийг тодорхойлох нь эцэг эх, хууль ёсны асран хамгаалагчдын үүрэг юм.

Аппликейшн болон вэбсайтыг бүртгүүлж, ашигласнаар та энэхүү гэрээг байгуулах эрх бүхий гэдгээ баталж, баталгаажуулна. Түүнчлэн, та энэхүү гэрээг байгуулахаас сэргийлэх хөгжлийн бэрхшээл, өөр гэрээний хязгаарлалт байхгүй гэдгээ илэрхийлж, баталгаажуулж байна гэж үзнэ.


Timely-ийн ТУХАЙ

Timely нь үүлэнд суурилсан захиалгын программ хангамж (SaaS) бөгөөд үйлчлүүлэгчдийг татах, ажилчид болон харилцагчийн харилцааны менежментийг сайжруулах замаар салоны бизнесийн өсөлтийг дэмжих зорилготой юм.

Timely өөрийн платформ (SaaS)-оор дамжуулан дараах үйлчилгээг санал болгодог:

Хуанли/Календарь

Timely-ийн хуанлийн функцийг ашигласнаар салоны төлөвлөлт, хуваарилалт эмх цэгцтэй байлгана. Манай ухаалаг, үүлэнд суурилсан захиалгын программ хангамжийг ашиглан төлөвлөгөөгөө үр өгөөжтэй байдлаар шийдэх төгс сонголт юм. Давхардсан захиалга, цаг захиалаад ирдэггүй үйлчлүүлэгчийн асуудлыг өнгөрсөнд үлдээх цаг болжээ. Энэхүү функц нь сарын өмнөөс цаг захиалгуудыг цэгцтэй, үр дүнтэй харуулж бэлдэхэд тусалдаг бөгөөд ингэснээр та өдрийг илүү үр дүнтэй өнгөрүүлж, хайртай хүмүүстэйгээ илүү их цагийг өнгөрөөнө.

Дуудлагын тоог бууруулах

Timely-ийн хурдан захиалгын системээр дамжуулан үйлчлүүлэгчдэд таны тусламжгүйгээр цаг товлох боломж гарч ирэх тул өдөр тутмын олон тооны дуудлагыг багасгана. Ингэснээр салоны ажилчид өдөрт олон дахин удаа утсаар захиалга авах, үйлчлүүлэгчийн асуултад хариулахын оронд илүү сайн үйлчилгээ үзүүлэхэд анхаарлаа төвлөрүүлэх боломж бүрдэнэ.

Шинэ үйлчлүүлэгчидтэй болох

SEO (хайлтын системийн оновчлол) болон ухаалаг гар утасны байршлын үйлчилгээг идэвхжүүлснээр шинэ үйлчлүүлэгчид танай салоныг хялбархан олох боломжтой. Бидэнтэй хамтран ажилласнаар та өөрийн салоныг төлөөлөх хувийн, дэлгэрэнгүй вэб хуудсыг үнэ төлбөргүй авах болно.

Онлайн захиалга

Онлайн захиалга нь яг л амласнаа биелүүлнэ! Үйлчлүүлэгчид өөрсдийн цагийн хуваарьдаа таарах тохиромжтой цагийг сонгох боломжийг олгоорой.

Ажилчдын удирдлага

Үүлэнд суурилсан ажилтны удирдлагын функц нь ажилчдын хуваарь гаргах, ажилчдын цагийг хянах, ээлжийн солилцоог удирдах, багийн харилцаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулахад хялбар болгодог. Timely нь үүлэнд суурилсан технологийг ашигладаг тул та Timely-ийн үйлчилгээг хаанаас ч, хэзээ ч авах боломжтой гэсэн үг юм.

И-мэйл, Мессеж, Мэдэгдэл

Үйлчлүүлэгчдээ цаг захиалгын өөрчлөлтийн талаар мэдэгдэх шаардлагатай байна уу? Асуудалгүй! Timely-ийн и-мэйл болон мессэж мэдэгдэл нь ямар нэгэн өөрчлөлтийн талаар таны үйлчлүүлэгчдэд шууд мэдэгдэх замаар үйл явцыг хялбаршуулдаг.

Үйлчлүүлэгчийн харилцааны менежмент буюу CRM

CRM функц нь үйлчлүүлэгчдийн дуртай үйлчилгээ ба бүтээгдэхүүнүүд, өмнө авч байсан үйлчилгээ эсвэл худалдан авсан бүтээгдэхүүн, хувийн тэмдэглэл, төрсөн өдөр гэх мэт дэлгэрэнгүй мэдээллийг цуглуулахад туслах зорилготой юм. Үйлчлүүлэгч бүрт дээрх мэдээллүүдтэй байх нь танд үйлчлүүлэгчдээ тохирох үйлчилгээг үзүүлж өндөр сэтгэгдэл үлдээх боломжийг олгоно. Та үнэнч үйлчлүүлэгчдээ пойнт системээр урамшуулах боломжтой.

Үйлчлүүлэгчдийн үнэлгээ

Timely үйлчлүүлэгчдийн санал хүсэлтийн үнэ цэн болон энэ нь тухайн байгууллагын үйл ажиллагаанд хэр их нөлөө үзүүлж болохыг мэддэг. Үнэлгээ нь үйлчлүүлэгчдэд шийдвэр гаргахад чухал ач холбогдолтой төдийгүй танай салоны нэр хүндийг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Манай шинэ 3-талт үнэлгээний систем тун удахгүй бэлэн болно.

Манай үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу, манай тусламжийн баг таны асуулт, санал хүсэлтэд хариулахад бэлэн байх болно.


ХЭРЭГЛЭГЧИД

Хэрэв та Timely-д бүртгүүлэхийг хүсвэл энэхүү гэрээг уншиж, бүртгэлийн явцад хүлээн зөвшөөрснөө мэдэгдэх шаардлагатай. Timely-ийн үйлчилгээг ашиглахтай холбогдуулан та заавал гэрээ байгуулах боломжтой, насанд хүрсэн байх бөгөөд холбогдох хууль тогтоомж, харьяаллын дагуу үйлчилгээ авахыг хориглосон хүн биш гэдгээ илэрхийлнэ. Мөн та: (а) Timely-ийн бүртгэлийн маягтын дагуу өөрийнхөө тухай үнэн зөв, бүрэн бүтэн, одоогийн мэдээллийг өгөх, (б) бүртгэлийн мэдээлэл өөрчлөгдөх тохиолдолд үнэн зөв, бүрэн бүтэн, одоогийн мэдээллийг хангахын тулд нэн даруй мэдээллээ шинэчлэхийг зөвшөөрч байна. Хэрэв бид таны оруулсан мэдээлэл үнэн биш, одоогийн биш эсвэл бүрэн бус гэж сэжиглэх үндэслэл үүсвэл Timely таны бүртгэлийг хэзээд ч, ямар нэгэн мэдэгдэлгүйгээр түдгэлзүүлэх, хаах, үйлчилгээг (эсвэл түүний аль нэг хэсгийг) одоо болон ирээдүйд ашиглахаас татгалзах эрхтэй.


ХЭРЭГЛЭГЧИЙН БҮРТГЭЛ БА ТҮҮНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ

Timely-д бүртгүүлж хэрэглэгчийн бүртгэл үүсгэх үед нууц үг сонгох шаардлагатай бөгөөд тус бүртгэлийн талаар нэмэлт мэдээлэл авах шаардлага гарч болзошгүй. Та өөрийн нууц үг болон бүртгэлийн мэдээллээ нууцлах үүрэгтэй бөгөөд таны нууц үг, бүртгэлийн хүрээнд хийгдсэн бүх үйлдэлд та бүрэн хариуцлага үүрнэ. Та (a) таны нууц үг, бүртгэлийг өөр хүн зөвшөөрөлгүй ашигласан эсвэл аюулгүй байдал зөрчигдсөн тохиолдолд Timely-д нэн даруй мэдэгдэх, (б) холболт бүрийн төгсгөлд бүртгэлээсээ гарах тохиргоог (sign-out) баталгаажуулж байхыг зөвшөөрч байна. Та Timely-ээс зөвшөөрөл авалгүйгээр өөр хэрэглэгчийн бүртгэлийг хэзээ ч ашиглаж болохгүй. Энэхүү нөхцөлийг биелүүлээгүйгээс үүдэн гарах аливаа хохирол, алдагдлыг Timely хариуцахгүй.


БҮРТГЭЛИЙГ УСТГАХ, ХААХ

Timely дээрх зааврын дагуу хэрэглэгчид ямар ч шалтгаанаар бүртгэлээ хааж болно. Ингэснээр тухайн бүртгэл устаж, Timely-д таны оруулсан бүх хувийн мэдээлэл устана.

Хэрэв та эдгээр нөхцөлийн аль нэгийг зөрчсөн, Timely-ийг худал, төөрөгдүүлсэн мэдээлэл өгсөн, эсвэл ашиглалтад саад учруулсан гэж үзвэл Timely танд мэдэгдэлгүйгээр мөн таны өмнө хариуцлага хүлээхгүйгээр таны бүртгэлийг эсвэл таны вэбсайт руу хандах эрхийг нэн даруй цуцлах эрхтэй.


ЗАХИАЛГА

Timely нь хэрэглэгчдэд вэбсайт болон програмаар дамжуулан худалдан авах боломжтой захиалгат subscription-оор (subscription - ямарваа нэгэн бүтээгдэхүүн, үйлчилгээг авахын тулд сард нэг удаа эсвэл жилээр нь төлбөрөө хийдэг систем) үйлчилгээгээ санал болгодог. Та subscription захиалга өгөхдөө Timely вэбсайт дээр байршуулсан үнийн мэдээллийн дагуу захиалга хийнэ. Захиалга хийхээсээ өмнө subscription багц бүрийн үнэ болон боломжит функцуудын мэдээллийг сайтар шалгана уу.

Вэбсайтын хэрэглэгч онлайнаар subscription захиалга өгөх үед Timely захиалгыг хүлээн авсан эсэхийг баталгаажуулахын тулд тухайн хэрэглэгч рүү и-мэйл илгээнэ. Энэхүү и-мэйл баталгаажуулалт автоматаар боловсруулдаг бөгөөд ингэснээр хэрэглэгч өөрийн захиалгын дэлгэрэнгүй мэдээллийг баталгаажуулах боломжтой болно.

Timely нь шаардлагатай тохиолдолд аливаа борлуулалтыг цуцалж, үйлчилгээ үзүүлэхгүй байх эрхтэй бөгөөд subscription захиалгын хүртээмжийг өөрчлөх эсвэл бүр мөсөн зогсоож болно. Үүнийг таны хууль зүйн эрхэд нөлөөлөхгүйгээр хийгдэнэ.


ҮНЭ

Timely subscription захиалгын үнийг тодорхойлох эрхтэй. Timely вэбсайт дээр үнийн мэдээллийг нийтлэх бөгөөд үнэд өөрчлөлт орсон тохиолдолд цаг тухайд нь шинэчлэн вэбсайт дээр нийтэлнэ. Иймд үнийн мэдээлэл өөрчлөгдсөн эсэхийг манай вэбсайтаас үе үе шалгаж байхыг зөвлөж байна. Timely subscription захиалгын нэмэлт төлбөр, хураамж зэргийг өөрчлөх эрхтэй. Timely нь өөрийн дураар, Timely-ийн аль ч хэрэглэгчдэд өөр өөр онцлог, өөр үнэ бүхий урамшууллын санал гаргаж болно.


ТӨЛБӨР

Timely руу хийгддэг бүх төлбөр найдвартай байдлаар хийгддэг. Subscription захиалгын төлбөрийг төлбөрийн платформаар дамжуулан төлнө. Subscription захиалга өгсний дараа төлбөрийн үнийн дүнг таны кредит карт эсвэл дебит картаас шууд хасна. Гүйлгээг амжилттай болж, төлбөр баталгаажсаны дараа бид таны и-мэйл рүү төлбөрийн баримт илгээнэ.


ГУРАВДАГЧ БАЙГУУЛЛАГЫН МАТЕРИАЛ

“Гуравдагч байгууллагын материал” гэж гуравдагч байгууллага, этгээдийн эзэмшлийн аливаа контент, зураг, видео, текстийг хэлнэ. Уг материалууд нь гуравдагч байгууллагын холбогдох нөхцөл, лицензийн дагуу Timely дээр байрших бөгөөд зөвхөн тэдний нөхцөл, лицензээр зөвшөөрөгдсөн тохиолдолд л ашиглагдаж болно.


ПЛАТФОРМЫГ АШИГЛАХ ЛИЦЕНЗ

Timely нь танд үйлчилгээний хүрээнд Timely-н программ хангамжийг ашиглах хувийн, дэлхий даяар хэрэглэх, рояалти төлбөргүй, шилжүүлэх боломжгүй, онцгой бус лицензийг олгодог. Энэхүү лиценз нь эдгээр нөхцөлийн дагуу зөвхөн Timely-н бүтээгдэхүүн, үйлчилгээг бүрэн ашиглах, түүний үр шимийг хүртээх зорилготой оршино. Хэрэглэгч энэ гэрээнд бичгээр нэмэлт өөрчлөлт оруулан Timely-ээс урьдчилж бичгээр зөвшөөрөл авахаас нааш Timely-ийн үйлчилгээ, програм хангамжийн аль нэг хэсгийг хувилах, өөрчлөх, түгээх, худалдах, түрээслэх, мөн уг програм хангамжийн эх кодыг задлах, оролдохыг хатуу хориглоно.

Хэрэглэгч уг платформ болон үйлчилгээг хайхрамжгүй, залилан мэхлэх зорилгоор эсвэл хууль бус байдлаар ашиглахгүй байхыг зөвшөөрч байна. Түүнчлэн, хэрэглэгч Timely програм болон харилцагч гуравдагч байгууллагын дүр төрх, ашиг сонирхол, эрхийг хохироох аливаа үйлдэл хийхгүй, үйлдэлд оролцохгүй байхыг зөвшөөрч байна.


ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ДАХИН БОРЛУУЛАХ

Хэрэглэгчид Timely-ээс урьдчилан бичгээр зөвшөөрөл авалгүйгээр үйлчилгээ, контентийн аль нэг хэсэг, платформын функцийг өөр аль ч талд худалдах эрхгүй.


АЮУЛГҮЙ БАЙДЛЫН БҮРЭЛДЭХҮҮН

Timely болон Timely доторх программ хангамж нь дижитал материалын хамгаалалтын бүрэлдэхүүн хэсгүүдийг агуулж болох ба эдгээр материалыг ашиглах нь Timely болон/эсвэл Timely платформыг контентоор хангадаг контент нийлүүлэгчдийн тогтоосон ашиглалтын дүрмийн дагуу явагдана. Та Timely-д суурилсан аюулгүй байдлын бүрэлдэхүүн хэсэг болон ашиглалтын дүрмийг хүчингүй болгох, идэвхгүй болгох, эсвэл өөр аргаар хөндлөнгөөс оролцож болохгүй.


ЗОХИОГЧИЙН ЭРХИЙН ГОМДОЛ

Timely бусдын оюуны өмчийг хүндэтгэдэг бөгөөд Timely-ийн хэрэглэгчдийг ч мөн адил байхыг хүсдэг. Хэрэв та Timely вэбсайт болон аппликейшн дээр эсвэл түүнтэй холбоотой аливаа материал таны зохиогчийн эрх болон оюуны өмчийн бусад эрхийг зөрчиж байна гэж үзэж байгаа бол дараах мэдээллүүдийг илгээнэ үү:

  1. Зөрчигдсөн гэж үзэж буй оюуны өмчийн эрхийг тодорхойлох. Тухайн оюуны өмчтэй холбогдох регистрийн дугаар эсвэл тухайн бүтээлийн өмчлөлийн талаарх мэдэгдлийг оруулах ёстой.

  2. Зөрчил гаргасан материалын байршлыг тусгайлан тодорхойлсон мэдэгдэл, Timely уг материалыг Timely вэбсайт болон аппликейшн дээрээс илрүүлэхэд шаардлагатай хангалттай ба дэлгэрэнгүй мэдээллийг илгээх. Зөвхөн дээд түвшний “URL” холбоос илгээх хангалтгүйг анхаарна уу.

  3. Таны нэр, хаяг, утасны дугаар, и-мэйл хаяг.

  4. Зөрчсөн гэх материалыг ашиглахыг эрх эзэмшигч, түүний төлөөлөгч, хуулиар зөвшөөрөөгүй гэдэгт итгэлтэй байна гэсэн таны мэдэгдэл.

  5. Зохиогчийн эрх эзэмшигч эсвэл зохиогчийн эрх эзэмшигчийн итгэмжлэгдсэн этгээд хуурамч мэдүүлгийн торгуулийн мэдэгдэлд дахь мэдээлэл үнэн зөв гэсэн бичиг баримт.

  6. Зохиогчийн эрх эзэмшигч эсвэл зохиогч эзэмшигчийн эрх ашиг сонирхлын нэрийн өмнөөс ажиллах эрх бүхий этгээдийн цахим болон биет гарын үсэг.


ХЭРЭГЛЭГЧИЙН КОНТЕНТ

Аппликейшны зарим функцууд нь хэрэглэгчдэд мессеж, зураг, текст болон бусад зүйлсээс бүрдсэн контентийг байршуулах, тухайн хэрэглэгчийн контентийг программ дээр нийтлэх боломжийг олгодог. Та аппликейшнд нийтэлсэн өөрийн контентод эзэмшиж болох аливаа Зохиогчийн эрхээ хадгална. Гэсэн хэдий ч тус контентийг нийтлэхийн тулд бид танаас зайлшгүй зөвшөөрөл авах шаардлагатай. Timely програмд нийтлэгдсэн хэрэглэгчийн контентийн үнэн зөв эсэх, аюулгүй байдал, хууль ёсны байдалд хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгчид өөрсдийн контентийг бие даан болон дангаар нь өөрөө хариуцна.


ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ

Timely-ийн үйлчилгээ болон програмыг ашиглахтай холбогдуулан таны нийтэлсэн эсвэл өөр ямарваа нэгэн хэлбэрээр оруулсан хувийн мэдээллийг манай Нууцлалын бодлогын дагуу ашиглана. Та Timely үйлчилгээг ашиглавал бид таны хувийн мэдээллийг цуглуулж, хадгалахыг зөвшөөрч байна гэж үзнэ. Тус цуглуулсан хувийн мэдээллийг тодорхойлолтын үнэн зөв эсэхийг шалгах, шаардлагатай хяналт шалгалт хийхэд ашигладаг. Өөрийн хувийн мэдээллийг бидэнд өгөхдөө тань руу зурвас, и-мэйл, эсвэл бусад аргаар харилцахыг зөвшөөрч байна гэж үзнэ. Биднээс тус зурвас, и-мэйл, эсвэл бусад аргаар харилцахыг хүсэхгүй байна гэж мэдэгдэхээс нааш үргэлжилнэ. Үүний талаар дэлгэрэнгүй мэдээллийг манай Нууцлалын бодлогоос харна уу.


АРИЛЖААНЫ БУС ХЭРЭГЛЭЭ

Timely-ийн тусгайлан зөвшөөрснөөс бусад тохиолдолд үйлчилгээг арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно. Timely-ийн аль ч платформуудыг зөвшөөрөлгүй хуулах, өөр програмтай холбохыг хориглоно. Арилжааны зар сурталчилгаа, түншлэлийн холбоосууд болон бусад хэлбэрийн контентуудийг бидэнд мэдэгдэлгүйгээр байршуулбал бүртгэлийг хаахад хүргэж болзошгүй.


ГУРАВДАГЧ БАЙГУУЛЛАГУУД

Timely нь зохиогчийн эрх, худалдааны тэмдэг, патент, худалдааны нууц болон бусад хуулиар хамгаалагдсан гуравдагч этгээдийн лиценз эзэмшигчдийн контентийг ашигладаг. Timely контентийн бүх эрх, нэр, ашиг сонирхлыг эзэмшиж, хадгална. Timely нь үүгээр танд зөвхөн таны хувийн хэрэгцээнд зориулан Timely эсвэл түүний үйлчилгээн дээр байрлах болон дамжуулан ашиглах боломжтой гуравдагч байгууллагын контентийг (дээр дурдсан програм хангамжийн код багтаагүй) дамжуулах болон/эсвэл үзэхийн тулд хязгаарлагдмал, хүчингүй болгож болох, тусгай зөвшөөрөл хоёрдогч этгээдэд олгох боломжгүй лиценз олгож байна. Энэ нь Timely-ийн үйлчилгээг ашиглахтай холбоотой арилжааны бус хэрэглээг хэлнэ.

Гуравдагч байгууллагаар дамжуулан хийсэн бараа, үйлчилгээг хүргэх, төлбөр төлөхтэй холбоотой аливаа харилцаа, гуравдагч байгууллагатай холбоотой бусад нөхцөл, болзол, баталгаа эсвэл төлөөллүүд нь зөвхөн та болон тухайн гуравдагч байгууллагын хооронд байна. Timely нь уг төрлийн наймаа, сурталчилгааны аль нэг хэсгийг хариуцаж үүрэг хүлээхгүй. Timely платформ дээрх аливаа гуравдагч байгууллага эсвэл гуравдагч байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой аливаа мэдээлэл нь Timely болон түүний ажилчид, албан тушаалтнууд, бие даасан гэрээт гүйцэтгэгч, агент эсвэл бусад төлөөлөгчид нар уг гуравдагч байгууллагын баталгаа өгөх, эсвэл гуравдагч байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгож байгаа хэрэг биш юм. Timely дээрх гуравдагч байгууллагын талаарх аливаа мэдээлэл нь зөвхөн мэдээллийн зорилгоор оршино. Timely таныг гуравдагч байгууллага болон тэдгээрийн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар зохих судалгаа хийхийг зөвлөж байна. Timely нь өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх мэдээллийг тогтмол сольж одоогийн нөхцөл байдалтай тааруулж, үнэн зөв байлгана.


ХЭРЭГЛЭГЧИЙН БҮРТГЭЛИЙГ УСТГАХ

Timely дээрх зааврыг дагаж хэрэглэгчид ямар ч шалтгаанаар бүртгэлээ хаах бүрэн боломжтой. Энэ цуцлалт нь таны бүртгэлийг устгаж, Timely-д олгосон бүх хувийн мэдээлэл устгагдана.

Хэрэв Timely таныг энэхүү гэрээний аль нэг нөхцөлийг зөрчсөн, бидэнд худал, төөрөгдүүлсэн мэдээлэл өгсөн, програм, вэбсайт, үйлчилгээг бусдад ашиглахад саад учруулсан гэж үзвэл Timely таны бүртгэлийг эсвэл таны хандалтыг танд мэдэгдэлгүйгээр, таны өмнө хариуцлага хүлээхгүйгээр нэн даруй цуцлах эрхтэй.


ХОРИГЛОСОН ҮЙЛ АЖИЛЛАГАА

Вэбсайт болон аппликейшн дээр байгаа агуулга, мэдээлэл: (дараах зүйлсээр хязгаарлагдахгүй) өгөгдөл, мэдээлэл, текст, хөгжим, дуу чимээ, гэрэл зураг, график, видео, газрын зураг, дүрс болон бусад материал багтана. Мөн түүнчлэн тус контентийг хангахад ашигласан дэд бүтэц нь Timely-ийн өмч юм уу эсвэл гуравдагч этгээдээс Timely-д олгосон лицензтэй юм. Та өөрийн контентоос вебсайт дээрх бусад бүх контентийн аливаа мэдээлэл, программ хангамж, үйлчилгээг өөрчлөх, хуулах, түгээх, дамжуулах, үзүүлэх, гүйцэтгэх, хуулбарлах, нийтлэх, лицензлэх, дайвар бүтээгдэхүүн үүсгэх, шилжүүлэх, худалдах, дахин худалдах зэргийг зөвшөөрөхгүй. Нэмж дурдахад Timely-ийн үйлчилгээг ашигласнаар та дараах зүйлсийг хийхгүй байхыг зөвшөөрч байна гэж үзнэ:

  • Timely-ээс гаргасан энэхүү журам болон холбогдох удирдамжийн дагуу тодорхой зөвшөөрөгдсөн арилжааны зорилгоос гадуур аливаа үйлчилгээ эсвэл контентийг арилжааны зорилгоор ашиглахгүй.

  • Timely-ээс гаргасан энэхүү журам болон холбогдох удирдамжийн дагуу зөвшөөрөгдсөн тохиолдолд эсвэл Timely-ээс бичгээр зөвшөөрөл аваагүй тохиолдолд робот, аалз, хусагч болон бусад автомат төхөөрөмж хэрэгслээр аливаа үйлчилгээ, контентийг ашиглах, хандах, хянах, хуулбарлах, түгээх, дамжуулах, цацах, харуулах, худалдах, лицензлэх, хуулбарлах эсвэл өөр аргаар ашиглахгүй.

  • Манай дэд бүтцэд үндэслэлгүй эсвэл хэт их ачаалал өгөхгүй байх.

  • Timely-ээс бичгээр зөвшөөрөл авалгүйгээр ямар ч зорилгоор үйлчилгээний аль ч хэсэгт Deep-Link хийхгүй.

  • Timely-ээс урьдчилан бичгээр зөвшөөрөл авалгүйгээр үйлчилгээний аль нэг хэсгийг бусад вэбсайт эсвэл үйлчилгээ рүү оруулахгүй.

  • Timely-ийн үйлчилгээтэй холбоотой аливаа програм хангамжийг өөрчлөх, орчуулах, хялбарчлан засах, засварлах, задлах, хөрвүүлэх, урвуу инженерчлэл хийхийг оролдохгүй.

  • Аливаа контентийг ашиглах, хуулбарлахаас урьдчилан сэргийлэх, хязгаарлах үйлчилгээ, функцүүдийн аюулгүй байдалтай холбоотой функцуудыг мэхлэх, идэвхгүй болгох эсвэл өөр байдлаар саад учруулахгүй.Timely өөрийн вэбсайт дээр аливаа контентийг шууд татаж авах боломжтойгоор тавиагүй тохиолдолд дурын контентийг татаж авахгүй байх.


БАТАЛГААНЫ МЭДЭЭЛЭЛ

Timely нь үйлчилгээгээ өөрсдийн зүгээс сайн үзүүлэх боловч бусад хүний үйлчилгээний талаар ямар ч баталгаа өгөхгүй.

Интернетийн мөн чанараас шалтгаалан Timely нь вэбсайт болон програмыг "байгаагаар нь", "боломжтой" гэсэн зарчмаар хангаж, засвар үйлчилгээ хийдэг бөгөөд вэбсайт болон програмыг ашиглах нь тасалдалгүй эсвэл алдаагүй байх болно гэж амлалт өгдөггүй. Хэрэв бид өөрсдийнхөө хяналтаас гадуур ямар нэгэн шалтгаанаар интернетийн үйлчилгээгээ үзүүлэх боломжгүй бол бид таны өмнө хариуцлага хүлээхгүй.

Манай вэбсайт болон аппликейшнинд үе үе гаднын вэбсайтын холбоосууд орж ирдэг бөгөөд энэ нь бидний хяналтад байдаггүй. Эдгээр холбоосууд нь зөвхөн таны тав тухыг хангах үүднээс өгөгдсөн байдаг бөгөөд бид эдгээр сайтуудын агуулгад хариуцлага хүлээхгүй.

Дээр дурдсанаас бусад тохиолдолд бид тодорхой болон далд, хууль ёсны болон бусад ямар ч баталгаа өгөх боломжгүй бөгөөд эдгээр бүх нөхцөлийг хуулиар зөвшөөрөгдсөн дээд хэмжээгээр хассан болно.

Та эдгээр нөхцөлийг зөрчсөн тохиолдолд хариуцлагаа хүлээх бөгөөд хэрэв та эдгээр нөхцөлийг зөрчиж аппликейшнийг ашиглавал үүний үр дүнд учирсан бүхий хохирлыг Timely-д нөхөн төлөх болно.

Timely нь интернетийн тасалдал, харилцаа холбооны тасалдал, гал түймэр, үер, дайны болон бусад биднээс хяналтаас гадуурх урьдчилан таамаглашгүй аливаа үйл явдлаас болж энэхүү гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд ямар ч хэмжээгээр хариуцлага хүлээхгүй.

Эдгээр нөхцөлүүд нь хэрэглэгч таны хуулиар олгогдсон эрхэд нөлөөлөхгүй.

Дээр дурьдсанчлан, Timely нь таны Timely болон компанид мэдэгдсэн аливаа асуудлаас үүдэн гарсан, шууд ба шууд бус болон үр дагаварт учирч болзошгүй аливаа алдагдал, хохирлыг ямар ч хязгаарлалтгүйгээр, хуулиар зөвшөөрөгдсөн дээд хэмжээгээр хариуцахгүй. Timely нь нөхөн олговрын хэлбэрээр ямар нэгэн мөнгө төлөх үүрэг хүлээхгүй бөгөөд үүнд дараах зүйлстэй холбоотой бүх хариуцлагыг хүлээхгүй:

  • Timely-ийн талаарх буруу эсвэл ташаа мэдээлэл.

  • Timely-ийг шинэчлэхэд ямар нэгэн саатал, тасалдал.

  • Аппликейшн, эсвэл уг програмаар дамжуулан худалдан авсан аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээг ашигласнаас үүдэн аливаа гуравдагч этгээдийн оюуны өмчийн эрхийг аливаа этгээд зөрчсөн.

  • Бидний хяналтаас гадуурх нөхцөл байдалд таны мэдээллийн дамжуулалт, өгөгдөлд зөвшөөрөлгүй хандсан, өөрчлөгдсөнөөс үүдэн таны хэрэглээ, эсвэл програмыг ашиглах боломжгүйгээс үүдэн гарсан аливаа алдагдал.

  • Аливаа ашгийн алдагдал, шаардлагагүй зардал, авилга, өгөгдлийг устгах, эсвэл бидний буруугүй үйлдлээс хамаарсан шууд үр дагаваргүй бусад аливаа алдагдал.

  • Вэбсайт болон програмын контент руу нэвтэрсэн, ашигласан хүмүүс; хэрэглэгчийн хүлээн авсан цахим шуудан эсвэл тус цахим шуудангийн хавсралтаас үүдсэн хэрэглэгчийн компьютерын тоног төхөөрөмж, программ хангамж, өгөгдөл болон бусад эд хөрөнгийг халдварлаж болзошгүй вирус болон бусад хортой программ хангамжийн улмаас учирсан аливаа хохирол.

  • Энэхүү мэдэгдлээс бусад тохиолдолд хүчин төгөлдөр болох бүх мэдэгдэл, баталгаа болон бусад нөхцөлүүд.


ЦАХИМ ХОЛБОО

Компьютер, утас, кабел, сүлжээ, цахим болон интернетийн техник хангамж, програм хангамжийн доголдол, холболт, хүртээмж, компьютерын дамжуулалт, интернетийн хүртээмж бүтэлгүйтсэн, хэсэгчлэн эсвэл эвдэрсэн тохиолдолд Timely хариуцлага хүлээхгүй.


НӨХӨН ТӨЛБӨР

Та Timely-ийг дараах тохиолдлуудаас хамааралтай тохиолдолд (зөвхөн үүгээр хязгаарлагдахгүй) гуравдагч байгууллагаас шаардсан аливаа нэхэмжлэл, гомдол, шаардлага, нөхөн төлбөр, алдагдал, хохирол, торгууль, хууль эрх зүйн болон нягтлан бодох бүртгэлийн боломжит хураамж зэрэг аливаа төрлийн болон уг шинж чанартай бусад зардал, зардлаас хамгаалах, нөхөн төлбөрийг олгохыг зөвшөөрч байна:

  • Та энэхүү гэрээ эсвэл энд дурдсан баримт бичгийг зөрчсөн.

  • Таны аливаа хууль тогтоомж эсвэл гуравдагч байгууллага, этгээдийн эрхийг зөрчсөн үйлдлүүд.

  • Timely програмыг татаж авах.

  • Timely програм болон үйлчилгээний хэрэглээ.


ӨӨРЧЛӨЛТ БА ЦУЦЛАЛТ

Бид өөрийн үзэмжээр, танд мэдэгдэлгүйгээр хүссэн үедээ програм, вэбсайт болон эдгээр нөхцөлийг өөрчлөх эрхтэй. Та эдгээр нөхцөлийн талаар тогтмол мэдээдэллийг авах үүрэгтэй. Та вэбсайтын үйлчилгээг үргэлжлүүлэн ашиглах нь эдгээр Нөхцөлд оруулсан аливаа өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч байгаа гэж үзэх бөгөөд нөхцөлийн аливаа өөрчлөлт нь өмнөх бүх хувилбарыг хүчингүй болгоно. Энд өөрөөр заагаагүй бол эдгээр нөхцлийн бүх өөрчлөлт бүх хэрэглэгчдэд хамаарна. Цаашилбал, бид танд бичгээр мэдэгдэх (и-мэйлээр гэх мэт) эсвэл ямар нэгэн анхааруулгагүйгээр хүссэн үедээ эдгээр нөхцөлийн дагуу тантай байгуулсан гэрээг цуцалж болно.


ЭРХИЙН ШИЛЖҮҮЛЭГ

Энэхүү гэрээ болон үүгээр олгогдсон аливаа эрх, лицензийг та бусдад шилжүүлж болохгүй, харин Timely хязгаарлалтгүйгээр өөрийн үзэмжээр хэнд ч шилжүүлэх эрхтэй.


ИНТЕГРАЦИЙН НӨХЦӨЛ

Энэхүү гэрээ нь Нууцлалын бодлого болон Timely-ээс нийтэлсэн аливаа хууль эрх зүйн мэдэгдлийн хамт та болон Timely-ийн хооронд програмын вэбсайт болон түүний үйлчилгээг ашиглахтай холбоотой гэрээг бүхэлд нь бүрдүүлж, зохицуулна.


МАРГААН

Эдгээр нөхцөлийг зөрчих, цуцлах, хэрэгжүүлэх, тайлбарлах, хүчинтэй байх, эсвэл Timely вэбсайт болон програмыг ашиглахтай холбоотой аливаа маргаан, нэхэмжлэлийг арбитрын шүүхээр шийдвэрлэнэ гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Гэрээний тал бүр бага хэмжээний нэхэмжлэлийг шүүхэд бие даасан хэлбэрээр гаргах, талуудын зохиогчийн эрх, барааны тэмдэгт, худалдааны нууц, патент эсвэл бусад оюуны өмчийн эрхийг зүй бусаар ашиглах, ашиглахыг заналхийлэх, эрх зөрчихөөс урьдчилан сэргийлэхийн тулд эрх бүхий харьяаллын шүүхэд захирамж болон бусад эрх тэгш тусламж хүсэх эрхтэй.

Эдгээр нөхцөлүүд Монгол Улсын хуулиар зохицуулагддаг. Бидний эдгээр Нөхцөлүүдийг хэрэгжүүлэх нь одоо байгаа хууль тогтоомж, хууль эрх зүйн үйл явцын дагуу явагдах бөгөөд эдгээр Нөхцөлд агуулагдах нөхцөлүүд нь бидний хууль сахиулах болон бусад төрийн болон хууль ёсны хүсэлт, манай платформыг ашиглахтай холбоотой шаардлагыг биелүүлэх эрхийг хязгаарладаггүй.

Хэрэв эдгээр нөхцөлийн аль нэг хэсэг нь хүчингүй болох, хууль бус эсвэл хэрэгжих боломжгүй нь тогтоогдвол үлдсэн бусад заалтуудын хүчин төгөлдөр байдал, хууль ёсны байдал, хэрэгжилтэд ямар нэгэн байдлаар нөлөөлөхгүй.



Бүртгэлтэй юу?Нэвтрэх

© Developed By Timely Team.